Testo Wolf Totem

Testo Wolf Totem

Арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя

Бид арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя

Хатгагч эрээн могой болох бол
Хангарьд болон дээгүүр нь дүүлнэ
Хүрхрэх эрээн барс болох бол
Хөх зогдорт алслан болъё

ху - ху - ху - ху...
ху - ху - ху - ху...

Өдөөд ирвээс өрсөлдөн тэмцэе

Аравт болон аянгалан ниргэе
Зуут болон зүрхэнд нь ниргэе
Мянгат болон мөргөлдөн ниргэе
Түмт болон тэнгэрээр ниргэе

ху - ху, ху - ху...
ху - ху, ху - ху...

Үерлэн ирвээс үхэлдэн үзэлцье
Нөмрөн ирвээс нүдэлдэн уралдъя
Нисэлдэн ирвээс харвалдан унагъя
Цахилан ирвээс цавчилдан тэмцье

ху - ху, ху - ху...
ху - ху, ху - ху...

Шонхорын хурдаар хурцлан давшъя
Чонын зоригоор асан дүрэлзэье
Тэнхээт морьдын туурайгаар нүргэе
Тамгат Чингисийн ухаанаар даръя
Testi The Hu